Алуурчид бидний дунд

Тэгэхлээр танай гэрийнхэн дунд чинь шөнө унтаж байхад баахан юм яриад ядаргаатаад байдаг гарууд ер нь хэр олон байдаг вэ? Эсвэл босч явдаг ч юм уу, бүр улаан цайм зүүдэлж байж, би зүүдлээгүй ээ гэж хэрэлдэж байснаа маргааш өглөө нь тэрийгээ санадаггүй бол чиний амь нас хутганы ирэн дээр байна гэсэн үг.

Иймэрхүү зүүдэндээ босч явдаг гарууд бол хүний санаанд оромгүй зөндөө юм хийнэ. Хамгийн энгийнээс нь дурьдвал хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угаахаас эхлээд бүр компьютерээ асаагаад найзууруугаа маргааш манайд ирж сайхан архи уугаараа гэхчлэн мэйл бичиж нтр.

Тэгвэл сүүлийн үед гарууд шөнө босч машинаа асаагаад өчнөөн хол явснаа нэг айлын хүмүүсийг бүгдийг нь алаад тэгээд гэрийг нь шатаачаад юу ч болоогүй юм шиг гэртээ ороод унтаад өгсөн байдаг бол яахав. Тэгээд шүүх хурал нь болохоор ямар нэг гэм зэм хүлээлгүй өнгөрсөн түүх гэвэл зөндөө байна цаана чинь.

Мэдээж иймэрхүү асуудалд цаадуул чинь ямар нэг бариач илээч дээр очилгүй ш/у-ны үүднээс баахан судалгаа хийж л дэ. Тэгсэн яг одоо Монголд байгаа шиг утаа угааран дунд амьдардаг хүмүүс зүүд нойрондоо босч явдаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ өвөл янз бүрийн юм дуулдвал нэг их гайхаад байх хэрэггүй боллоо.

Танай гэрийн чинь хэн нэгэн иймэрхүү хурц хэлбэрийн зүүдний асуудалтай бол аль болох уурыг нь бага хүргэж байхгүй бол нэг шөнө босч ирээд эд бадыг чинь хөтлөчихөөд юу ч болоогүй юм шиг цаашаа хараад унтаад өгөхийг үгүйсгэхгүй л байх. Өө нээрэн, зүүдэндээ ярьдаг бол эхний шат нь гэсэн шүү хэхэхэ...

19 сэтгэгдэл:

null
мармаа (зочин)

тийм хүн байхгүйн яамай даа

Света

Хэээх ямар аймаарын. Айлыг тэр чигээр нь хүйс тэмтрээд... Золоор манай гэрт тийм хүн байхгүйм байна.

МЭС

Хахахахха эхний шат нь надаа аль эрт илэрсийн байна. Нууж хаах юмгүй болтлоо чалчдаг хүн шүү дээ би гэдэг хүн.
Бас нээх сайхан хүүхэн зүүдэлж явахдаа орж ирээд манийг тунтарчаад яваад өгөх буян заяа байдгүйл юм байхдаа. кккккк

Yagtiimee

Австралид нэг хүүхэн шөнө болохоор айлд орж сескдчээд яваад өгдөг байсан гэсэн. Тэгээд маргааш нь нөгөө гарууд нь гэр мэрээр очоод лаг нахиа нтр хийх гэхээр нөгөө хүүхэн нь ойртуулахгүй, бүр цагдаа магдаа дуудаж байж өөрийнхөө асуудлыг ойлгосон гэсэн хахаха

Янзагахан

хэхэ хэ хэ гудамжинд ч юмуу сайн танихгүй баагийтай ам муруйсан чинь нөгөөх нь тэгж зүүдэлдэг болж таараах шөнө ирүүл яанам бэ хэ хэхэ

САНАСААР

хөөе энэ хажуу талдаа гардаг хаалгаа хийчээ ч гө гө гээд юм байдаг даа

ollie (зочин)

аймрын бэ яасан. гүй тэгээд, зүүдэндээ ч гэсэн гэмт хэрэг хийсэн байхад яадаг ч үгүй гэжүү? гэм ял хүлээдэггүй юмуу хаашаан?

МЭС

Нэг сэрсэн чинь Ерөнхийлөгч болчихсон бөөн ажилд дарагдаад сууцан байвал ямар их гай вэ? аххахаха

Yagtiimee

Хотын утаанд хордоод, тэгээд зүүдлээд явж байгаа хүний гарт үрэгдвэл тэгээд хохь нь л болох байх да

xoxo (зочин)

shunu yaridag ulsuud chen unen hugjelte shde xixixiix aanxa za tsaash ni geel bhaar tsaashaa yariaaal vain kkk buur gunziireheeree ch getsuu bhaa, haren shudee havirch untdag ulsuud unen tamtai

Dream

10 жилд байхад ярьдаг байсан гсн. Одоо 2-р шатандаа орцын байна л даа. Тэр замын цагдаагийн нэг дэслэгч дээр аймар дургүй хүргэсэн, тэр одоо будаа гсн, хахаха

fc

Би бол сайхан ярина шүү дээ нэгдүгээр шатандаа л байгаа юм байна кккк гэрийнхэндээ анхааруулнаааа

~Freedom writer~

Пэээ....Тийм үү? Эхний үе шат ч аль хэзээний эхэлцэн юм байшдээ. Аймарын бэ?

Czuka (зочин)

Мэс мээкээ кэкэк энэ хүний сээгийнүүдийг уншиж татаж унадаг өвчтэй болох нь хэхэх зүүдэндээ ярьдаг хүн тийм ойлгомжтой ярьдаггүй л юм байна лээ шд

Hiko (зочин)

аххаххахахах зазаза хм би ойрд их бодитойгоор халуухан шөний зүүд зүүдлээд байгаа арай босч яваад нэгнийд нь очоод байгаа юм биш биздээ гсн .

Pearle Deppsu (зочин)

За бүүр баларлаа л даа.

Хико хөгшөөн, чамайг дээр манайд ирдэг өдөр би чамайг ирж гээд л зүүдлээд байсан чинь нээрэнгээсээ ирсэн вм байна лээ шд тээ. Би бол бүүр баларч байгаа хүн юм банйа л даа

Эрдэнэ (зочин)

Алунгуа эхийн шар гэрэл гэдэг ч эргэлзээтэй л зүйл болоод явчихлаа.

zoloo (зочин)

he he ene erdene gedeg hunii setgegdeliig unshaad uhtlee ineeleeshd

mon_rose (зочин)

Манийг шөнө босоод айлд орох гээд явуул сексдэх байтугай оруулах айл УБ-д байхгүй байх л даа, хэдэн давхар хаалганы араас хэн бэ гээ л хашгираал...зам дагаад алхвал ч зөндөө бий л дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)