Нохойн хоол болмооргvй байгаа бол наашаа

Чиний хамгийн сайн нөхөр л хамгийн заналт дайсан болдог. Өнөөдөр дэлхий дээр хэдэн мянган хүн нохойд бариулж эрэмдэг зэрэмдэг болж бүр амь насаа алдах нь энүүхэнд. Тэгвэл УБ хотын маань 70 орчим хувь нь гэр хороолол бараг айл бүр нохойтой, байранд амьдардаг мангар бацаанууд нохой тэжээж тэд нар нь хүн барьсан тохиолдол гарч л байсан.

Эхний арга

Тэгэхлээр нохой дайрсан үед яаж амиа авч гарах талаар эрдэмтдийн гаргасан зөвлөгөөг хүргэж байна. Хамгийн эхнийх нь ерөөсөө зугатааж болохгүй гэсэн байх юм. Мэдээж маш ойрхон хашаа эсвэл машин чинь байгаа бол зугт. Үгүй бол 4 хөлтэй амьтан чамайг хэд алхаагүй байхад чинь бариад авах болно.

Тэглээ ч зугатаана гэдэг бол ямар ч амьтны байгалиас заяасан араатанлаг шинжийг нь өдөөж өгдөг юм байна. Нөгөө талаас цаашаа хараад зугатааж байна гэдэг чинь чамайг маш амархан бай болгож байна аа гэсэн үг. Цаашаа хараад зугатааж байгаа хүнийг хазаж газар унагахад хялбар байдаг бөгөөд газар унасан нөхцөлд бараг үхэл амьдралын асуудал яригдана гэдгийг мартаж болохгүй.

Тэгвэл нохой чамруу дайрвал зогсоод өөдөөс нь харах хэрэгтэй. Аль болох нүдрүү харахыг хичээх ба энэ хооронд гараа цээждээ авах ёстой юм байна. Урдаас нь сарвалзаж байгаа хуруугаа тас хазуулах юм уу гарын чинь дотор талаар гүйж байгаа гол судсаа тасдуулах юм бол бохир орохоос эхлээд асуудал мундахгүй. Эрчүүдийн хувьд мэдээж боовоо, 2 төмсөгөө хамгаалж хөлөө хавчиж зогсохгүй бол газар дээрээ тайган болно гэсэн үг. Ингээд дайраад ирсэн нохой чамайг хазахгүй бол аз дайрлаа гэсэн үг.

Дараагийн арга

Нохой дайраад ирж байгааг харвал гадуур өмсөж яваа юм уу барьж яваа цүнхээ урдаа барьж өөрлүүгээ биш барьж яваа юм аа зуулгахаа бод. Энэ хооронд ухарч аюулгүй газар хайх хэрэгтэй. Газар унасан бол 2 гараараа толгойгоо дарж нүд, хамар, ам, чихээ хамгаалах хэрэгтэй. Үүнээс илүү чухал зүйл бол хүзүүгээ хамгаалах нь амь насаа хамгаалж байгаа хэлбэр. Хүзүүний чинь 2 талаар артер, венийн судас байгаа гэдгийг мартаж болохгүй. Газар уначаад орилж хашгирах юм уу, доороо сарвалзаж эргэлдэх нь нохойны дайрах сэдлийг улам нэмэгдүүлдэг.

Хэрэв нохой биеийн чинь аль нэг хэсгээс хазсан бол салгах гэж зулгааж, түлхэж болохгүй. Нохой зөвхөн хаздаг, хазсан хэсгийг нь цааш чангаах юм бол бүр хүнд шарх авна гэсэн үг. Зарим хүмүүс нохойны амыг атгаад авбал амьсгал нь боогдоно гэж ярьдаг. Гэхдээ чамд баригддаг нохой гэж юу байвал, бариад авлаа гэхэд нөгөө чинь амь нь тэмцээд хошуугаа татаад авчихна, тэгээд эргээд дайрна. Эсвэл шууд амруу нь зангидсан гараа нийвэл хазаж чаддаггүй гэдэг. Гэхдээ ингэж байгаад гаргүй болсон хүн цаана чинь зөндөө байна.

Сүүлийн арга

Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо. Нохойг улаан гараараа алах ганц арга бол багалзуурдах. Ерөөсөө 30-50 секундэд тархинд очих гол цусан хангамжийг хааснаар нохой газар дээрээ байхгүй болно гэсэн үг. Мэдээж энэ хэн бүхний хийж чадах зүйл биш ч гэсэн хүн амин дээрээ тулахад 300 кг-ийг ч өргөх чадал гаргах боломжтойг ш/у тогтоосон байдаг. Нохойг цохиод юм уу, зөрүүлж хазаад ямар ч нэмэргүй тймм болохоор багалзуурд. Ингэж л амиа авч гарч болно.

Нохой чиний аль нэг хэсгээс зуусан чигтээ чиний доор орсон бол өвдөгөөрөө цээжин дээр нь өвдөглөх хэрэгтэй. Нохойны цээжний хөндийн яс амархан хугардаг бөгөөд хугарсан яс нохойд тэр дор нь үхлийн шарх авчирна. Эсвэл аль нэг хөлийг нь бургас хугалж байгаа юм шиг хугалж бас болно.

Сүүлийн үеийн зодооны ноход ямар нэг юм зуусан бол яаж ч нүдээд тавьдаггүй. Тэгвэл нохой чамтай хамт явж байгаа хүнд ноцоод тавихгүй бол дээр хэлсэнчлэн багалзуурдах хэрэгтэй. Ингэхдээ эрүүний ясны төгсгөл хэсэгт хуруугаа аль болох гүн оруулж ерөөсөө ганц минут нь тэсэх хэрэгтэй. Нохой аяндаа ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй байсаар ухаан алдах юм уу, үхнэ.

Аль нэг гарнаас чинь хазаад нохойг багалзуурдаж чадахааргүй бол сул байгаа гарныхаа эрхий хуруугаар нохойны нүдрүү хийх хэрэгтэй. Яагаад заавал эрхий хуруу гэвэл эрхий хуруу бол хамгийн хүчтэй даралт үзүүлэх боломжтой хуруу юм. Нүдрүү нь хуруугаа хийх амаргүй, гэхдээ өөр арга байхгүй бол үзээд алдах л хэрэгтэй дэ. Энэ магадгүй чиний амиа аварах ганц арга ч байж болох юм.

26 сэтгэгдэл:

null
Stormy

Сүүлийн зөвлөгөө аймаар гэхээсээ илүү хамгийн хэрэгтэй үр дүнтэй арга нь л болов уу даа. Аль болох эмзэг газрыг нь гэмтээх хэрэгтэй л дээ.

ariel (зочин)

нүдийг нь олж хийх гэж наян юм болох байхдаа өвдөж айсандаа хий хий хатгаад бүүр сүүлдээ хуруугаа хав хав гэлэгчүүл

Хичээнгүй

Гуцаачээ ёооооооооо хэхэ нохойны нүд ухцан ай

Үлэмжийн чанар

Айдаа мэдэхгүй миний хамгийн ихээр айдаг амьтан бол нохой шүү дээ хэхэхэ

МЭС

Тун мэдмээр хэрэгтэй эд байна тэ. Хүүхэд нь 3 хөөрхөний нэг гээд байгаа бас

Зочин

Нохойг цохиод юм уу, зөрүүлж хазаад ямар ч нэмэргүй тймм болохоор багалзуурд. Ингэж л амиа авч гарч болно. axaxaxax

ЗОРИГТ8

Нохойг ийм аймаар гэж боджогогүм байна...

хэрэгтэй юм бичжээ

хахаха (зочин)

ёстой хэрэгтэй зөвөлгөө байна даа нохой байтугай хүн дээр ч хэрэглэж болох...

ollie (зочин)

нүд рүү нь харах хэрэгтэй гэж, миний сонсож байснаар бол, нохойны нүд рүү эгцэлж хараад байвал нохой тэрийг нь дайсагналын шинж гэж үзээд дайрдаг гэсэн байсан ш д. иииййй, нохой ч аймар шүү. би өөрөө бультерьер тэжээдэг байсан мөртөө л нохойноос айгаад байдаг ш д :р

Света

Тэр зураг ямар аймаарийн бэ? Би ч нохойноос үнхэлцэгээ хагартал айдын. Жоохон байхад нохой дайрвал толгойгоо дараад хөдлөхгүй суух хэрэгтэй гэж ангийн найз зөвлөж байжүлээ.

Доктор

Хэрэгтэй зөвлөгөө байна. 2 дахь зөвлөгөөн дээр нэмээд хэлэхэд ямар нэг юм аманд нь зуулгасан бол зуусан чигээр нь өргөөд босгож ирээд урд хөлийнх нь яг доохно хавиргаруу нь хүчтэй цохиход нохой бас л эвгүйтнэ дээ.
Бас нэг зүйл гэвэл нохойны аманд гараа хийж чадсан тохиолдолд хэлийг нь доод эрүүтэй нь давхар атгаад авбал ямар ч нохой хазаж чададгүй.

АНИРГҮЙ

AIMAAAARIIIIN

tsoomo

би нээрэн баатарлаг аллгагаа дурсчлаа
нэг удаа надруу нэг нохой дайраад хөөрхийг би эрүүг нь зад өшгөлөө хаясс тэгээд 7 хоноод үхсэн шд дараа нь өрөвдөөд байдын байна лээ

eruul-mend.com (зочин)

haha
saikhan zoblogoo bolj, gehdee end nohoid hazuulj sabn hun alga bna daa.
hun tuhain yedee zobhon zon bilegtee l itgehees oor argagui, za baiz ingii baizj tegwel uhne hatna nohoi zailna gej boddoggui, yamar ch hun orildog yum, helgui l bish bol.
bi bol orilson, gehdee hed heden udaa hazuulagch etgeed bsan uchir hazagch etgeediin hoshuund hantsuigaa hiigeed hazahaar ni shudend teegelsen hantsuigaa orgood ezniig irtel ni zondoo zogsoj l blaa.
ter hooorond omdoo uragdtal umduu maajuulsan l daa,
hojim ni harin arai eriin tseend orson hoinoo bol dairch irsen nohoid chuluun boroo oruulj holiig ni hugalj l blaa.

United words of Chee***

Цагаа тулаад ирэхээр шууд л зугтдаг юм билээ. Гэхдээ нэг удаа багалзуурдсан нохой бол яаж ч чаддаггүй юм билээ.

Hiko (зочин)

ёоо ёоо аймар аймар гэхдээ мэдхэд илүүдэхгүйл юм байна. юу ч гэсэн зугтахгүй л юм байна тийм үү? хм

дурлагч

За мэдэхгүй. Би бол тэгээд наад аргуудыг чинь хэрэгжүүлж чаддаг бол уу?

itgel (зочин)

aimar l zuwluguu bna sandarsan hun zugtaadag l bizde heregjuulj chadwal dajguin gehdee neg ineedtei ni nohoid dairuulj bga huniig haraad humuus ineegeed bdag harin uuruu dairuulahaar yun ineeh uilah l boldog shd kkkk

Эрдэнэ (зочин)

Янз бүрийн юм идэж ууж, өөрийнхөө махыг амтгүй болговол нохой хазах болов уу?

showtimer (зочин)

Araatan amitand neg aimshigtai yum baidgiin ted xunii aidsiig unertdeg yum. Ter ni notlogdson bi notolsiin baigaan. Americ orosuud notolson baixaar itgeed namaig notolson gexeer itexgui baivaa

Анчин

хазхаар нь шууд төмсөгнөөс нь атгадаг ч юм уу.
төмсөгрүү нь цохидогч юм уу тэгүүл болох болов уу
нүдрүү нь хурууга хийх бас зүгээр юм байна тэй.

mon_rose (зочин)

ямар аймаар юм уншчиваа, нохойтой зодолдож байна гэж төсөөлөөд оюун санаандаа тэмцэж гарсан чинь харин сүүлдээ нүд мүд ухаж хэцүүдлээ шүү.

Өөрийгөө идүүлж байснаас цагаа тулвал ухах л байх л даа, харин тэр бооход хүч хүрэхгүй байхаа

Сайхан санаа (зочин)

ямартай ч дөхөөд ирэхээр нь суувал яах ч гүй энэ тэр гэдэг ч худлаа юм билээ.. улангасан дайрсан нохой суугаад амиа хамгаалж буй хүүхдийн чихийг тас татсан тохиолдол байдаг юм билээ..

манай нөхцөлд бол гэр хорооллоор явахад нохйо дайрвал газраас чулуу шүүрч байгаа мэт дүр харуулах хэрэгтэй чулуу байвал атгаад ав байхгүй бол дүр үзүүлэх..

чулуудуулсаар байгааад хаширсан нохой ч байх юм билүү...

hunsudlaach (зочин)

bi 2 ch udaa amruu ni gariinhaa shuug hiigeed hazuulchihaj bilee. ter nohod harin hazhcaad l ywaad ugdug nohod bsn daa az bolj.

Хэнхэг Гэндэн (зочин)

Нохой дайраад байвал өөдөөс орос ардын дуу дуулахаар зүв зүгээр болчиходийн ш дээ. яг үнэн шүү. би өөрөө тэгж байсан

UG

aimar ymbe. ynzan bvriin ym tusuulugdluu shde. shuud l suuh heregtei. nisdeggui l ym bol. gehdee nohoi bas huurhun sht tee. sn and mini muuhai ym boduulchih ymdaa zolig gj. nohoi ch bas muu, sain hvniig meddeg gj yridag shvv uwuu emee nar

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)